Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Оюуны спортын тамирчид медалийн тоогоо 871 болгон дэлхийд тэргүүллээ

Энэ амралтын өдрүүд буюу 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) Цээж бодолтын олон улсын тэмцээнийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 7 улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн 4 тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгууллаа.

Тодруулбал, хамгийн бага насны ангилалд З.Сийлэн тэмцээий аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон бол 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медаль хүртсэн юм.

Тус тэмцээнд 360 тамирчнаа манлайлан "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй Аварга" болж шилдгийн шилдэг тамирчнаар 10 настай Д.Хүслэн шалгарлаа.

Тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар 6 настай З.Сийлэн тодорлоо. Учир нь тэрээр 0,1 секундийн давтамжтай дэлгэцэнд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганцаараа алдаагүй бодсон билээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголыг баг тамирчид бүгд медалийн тавцанд гарч зорилгоо бүрэн биелүүллээ.

Юуны өмнө анх удаа олон улсын тэмцээнд оролцож гайхамшигтай ялалт байгуулсан 4 тамирчдадаа, тамирчдаа амжилттай бэлтгэсэн Язгуур бага сургуулийн багш С.Сувданцэцэг, Ч.Эрдэнэчулуун, Монголын Оюун Ухааны Академийн багш Ч.Оюу-Эрдэнэ, шигшээ багийн дасгалжуулагч, багш Д.Баяраа нартаа баярлалаа. Мөн бидний үйл ажиллагааг байнга дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүл, сургууль болон академийн хамт олон, Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

Ингээд бид Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг олон арван улсад болсон оюуны спортын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын төрлүүдээр 52 дахь тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 871 болгон тус салбартаа дэлхийд тэргүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан