Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Казахстанд тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэгдүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён К.И.Кобландинг хүлээн авч уулзлсан байна. Уулзалтын үеэр Казахстан улсын Засгийн газрын зардлаар суралцагч оюутнуудын тоо жилд тав байгааг нэмэгдүүлэх талаар тохирлоо. энэ саналаа 2008 онд байгуулсан хэлэлцээрт нэмж тусгах юм.

Мөн зан заншил,соёл, газар нутаг ойр улсын хувьд соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбар дахь түүх, археологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Тус яам Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хоёр улсын боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж хоёр тал үзлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан