Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Л.Өлзийтөгс:”БҮСГҮЙН ЗУРВАС” жүжгийг үзлээ, миний зохиол биш байна

Улсын драмын эрдмийн театрын бүтээл болох Л.Өлзийтөгсийн зохиол, Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан ''Бүсгүйн зурвас" жүжгийн талаар хүмүүс сайнаасаа илүүтэй саар зүйл ярих нь олонтаа байна. Тэгвэл энэхүү жүжгийн талаар зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс өөрийн бодлоо цахим хуудаснаа хуваалцжээ. Тэрбээр “Жүжгийн нээлтийн үеэр гадаадад байсан учир уржигдар л үзсэн. Миний хүндэлж явдаг олон хүн урам хайрласан поост бичжээ, бүгдэд нь баярлалаа. Даанч энэ магтаалыг би хүртэх эрхгүй. Учир нь энэ миний зохиол биш байна. Эх зохиол (original play), эх зохиолоос сэдэвлэсэн зохиол (adapted play) хоёр ялгаатай л даа. “Ярилцлага” нэртэй, хоёр гуравхан дүртэй, товчхон, минимал жүжгийг “Бүсгүйн зурвас” нэртэй 20-иод дүртэй, “нийгмийн драм” болгож, айл гэрийн асуудал, улс төрийн өнөөгийн амьдрал, бяцхан секс үзэгдэл, буу шийдэм нэмсэн нь найруулагчийн шийдэл. Миний зохиол тэс өөр. “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номыг минь үзээрэй.

Нийгмээ элэглэх гэсэн найруулагчийн сэтгэлийг ойлгож байгаа. Үзэгчид ч инээлдээд, алга ташаад л байна билээ. Ер нь “уянгын драм” биш “хошин драм” гэсэн бол онох байж уу? Хошин драм гэдэг муу юм биш шүү дээ.

Гэхдээ элэглэх гээд хэтрүүлчихэж. Жишээлбэл, сайд гуай нь сэтгүүлчийн бөгсөн дээр алгадаад л, алгадаад л, алгадаад л орилуулаад байх юм. Гадаадаас буцаж ирсэн гэх хүүгийн “Жүжигчин бид болвоос” гэх тунхаг үгс, “Оройтсон бороо” дуу... Энэ мэтээр нэмсэн үзэгдлүүд үнэмшилгүй байлаа.

“Өлзийтөгсийн "Ярилцлага"-аас сэдэвлэн “Бүсгүйн зурвас” жүжгийг бичсэн ТЭР” гэвэл зөв болох байж. ТЭР гэдэг нь хэн болохыг театрынхан мэдэх биз ээ. Магтаалыг ТЭР хүн л хүртэх эрхтэй шүү” гэжээ

1 Сэтгэгдэл
mundag zochioolch chuu, daraagiin buteeld chin amjilt chuuseei
Хамгийн их уншсан