Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Хүүхэд хэрэглэгч” арга хэмжээний сургалт боллоо

Олон улсын хэрэглэгчийн өдрийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хүүхэд хэрэглэгч” өдрийг тэмдэглэх тухай 2018 оны 121/А/780 хамтарсан тушаалаар жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад тэмдэглэх үйл ажиллагааны чиглэл баталсан.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд нийслэлийн Боловсролын газар Шударга өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газар, БМДИ-тэй хамтран төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудын дунд “Хүүхэд хэрэглэгч” сургалтыг зохион байгууллаа.

Өнөөдрийн сургалтын зорилго нь  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн чиглэлээр боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, нийгмийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, зохих мэдлэг эзэмшүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхэд залуус /Хүүхэд хэрэглэгч/-д эрүүл, аюулгүй бараа бүтээгдэхүүн худалдан авах талаар зөв ойлголт өгөх, аюулгүй ухаалаг бүтээгдэхүүний талаар анхан шатны мэдлэг эзэмшүүлэх явдал юм.

Сургалтыг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нээж, ХЭХГ-ын дарга Ш.Цэрэндулам “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулга” сэдвээр, ХЭХГ-ын ахлах мэргэжилтэн Т.Мөнгөнцэцэг  “Аюулгүй ухаалаг бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл” сэдвээр, ХЭХГ-ын мэргэжилтэн П.Хаш-Эрдэнэ “Хэрэглэгч гэж хэн бэ?” сэдвээр тус тус лекц уншиж сургалтыг явууллаа.

Сургалтад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 150 нийгмийн ажилтан оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан