Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө тулалдана
Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд
өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг
шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж чадлаа. Тэрээр
мөнгөн медалийн төлөөх тоглолтоо орон нутгийн цагаар наймдугаар сарын
10-ны 14.45 буюу Монголын цагаар 21.45 цагт хийх юм. Түүний өрсөлдөгч нь 2011
оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчиктэй
тулалдана.
Шөвгийн наймд рингний эзэн орон Их Британийн тамирчин, 2011 оны Бакугийн
дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт, жингийнхээ
ангилалд AIBA-гийн чансааг тэргүүлж буй Том Стокертэй тоглосон У.Мөнх-Эрдэнэ
23:22 (6-6; 8-7; 9-9) харьцаатай өрсөлдөгчөө ялсан юм.
Ийнхүү олимпийн рингэнд Монголын хоёр ширэн бээлийтэн хүрэл медалийн болзол
хангаж, хагас шигшээд шалгарлаа.
0 Сэтгэгдэл
























