Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 142 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд лаборатори 142 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийж байгаа 142 дугаар сургууль нь 480 хүүхдийн хүчин чадалтай, орчин үеийн ерөнхий боловсролын сургуулийн барилгын стандартаар баригдсан бөгөөд одоо 22 бүлгийн 710 хүүхэд, 56 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.              

480 хүүхдийн хүчин чадалтай  бүхий тус сургуулийн  байрыг “Түмэн өргөө хаус” ХХК анх сургуулийн зориулалтаар барьсан бөгөөд уг барилгыг 4 тэрбум 350.0 сая төгрөгөөр худалдан авч, төрийн өмчийн сургууль байгуулсан. 2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд нийслэлийн төвийн 6 дүүргийн 23 ерөнхий боловсролын сургуулийн 188 бүлэгт 7743 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байсан.

Оны эхний 2 сард Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн өргөтгөл, 142 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орсон болон бүлгийн зохицуулалт хийж ажилласнаар тус дүүргийн 97 дугаар сургууль, “Баянзүрх цогцолбор” сургууль 3 ээлжээс гарч, “Амгалан цогцолбор” сургуулийн 3 ээлжээр хичээллэж буй бүлгийн тоо 4 болж буураад байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, НИХТ, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга, Баянзүрх дүүргийн  Засаг дарга Т.Баясах болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан