Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Азийн хүүхдүүд 2020 наадмын бэлтгэл ажилтай танилцав

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 15 дугаар захирамжаар байгуулагдсан Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын зохион байгуулах хороо болон холбогдох албаныхантай уулзлаа.

       “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын Зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлын явц, цаашид шийдвэрлэх асуудлын талаар мэдээлэл хийж,  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцын талаар танилцуулав.  

       Уулзалтаар Наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн болон төслийн нэгжийг шинэчлэн байгуулах, барилга байгууламж,  хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар эрх зүйн орчныг судлахад  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Наадмын зохион байгуулах хороо хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. 

1 Сэтгэгдэл
Хөнгөн атлетикийн уралдаан тэмцээнийг рхаана явуулж нэр нүүр тахлах вэ гэдэг л асуудал байна даа Налайхад үзэгчдийн суудал тамирчид толгой хоргодох газар байхгүй Төв цэнгэлдэх хүрээлэн замм талбай байхгүй Ернь Долоон худагт ямар ч хэрэггүй Монгол наадам цогцолблр байгуулахын оронд Төв цэнгэлдээхийг нэмжж 15000 суудлаар өргөтгөх нь оновчтой санагдана
Хамгийн их уншсан