Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
"Эрчим" баг цаашид тоглох боломжгүй боллоо

 

Ази тивийн аварга шалгаруулах “Азийн цом” буюу “AFC Cup” хөлбөмбөгийн тэмцээнд монгол улсыг төлөөлж “Эрчим” баг оролцож байгаа билээ. Тэдний энэ жилийн учраагаар БНАСАУ-ын “Риомион” клуб  тодорчээ. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-ны 14.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд тоглох бол хариу тоглолт өчигдөр боллоо.

Тус тоглолтод, өмнө нь Улаанбаатар хотод болсон тоглолтын адил “Риомион” баг 3:0-ээр хожсон байна. Тэд ийнхүү “AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний урьдчилсан шатнаас шалгарч дараагийн тойрогт хүч үзэх эрхтэй болж байна.

Монголын лигийн тэмцээний олон удаагийн аварга “Эрчим” баг энэ жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн байв. Ийнхүү “Эрчим”-ийн залуус хоёр тоглолтод дараалан хожигдсон тул цааш өрсөлдөх боломжгүй болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан