Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ДЭЛХИЙН ОЮУТНЫ ӨВЛИЙН УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЛЭЭ

ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны 03 дугаар сарын 02-12-нд Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам спортын 11 төрөлд болж 60 орны 3500 гаруй төлөөлөгчид оролцоно. Манай улсаас цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хангаад байна.

Баг тамирчдыг үдэн гаргах ёслол Спортын төв ордонд болж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын албаныхан үг хэлж, амжилт хүслээ.

Ёслолын үеэр баг тамирчид тангараг өргөж, БТСГ, МОСХ-ноос бэлтгэсэн Испаний “КЕЛМЕ” брендийн 8-н иж бүрдэл хувцасыг захиалан хийлгэснээ гардуулан өглөө. Тамирчдад Монгол улсын төрийн далбааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан багийн тугч цанын тамирчин, ОУХМ Б.Ачбадрахад гардуулан өгч амжилт хүслээ.

Өвлийн Универсиад наадамд Монголын баг тамирчид анх 1991 оны Японы Саппоро хотноо болсон арга хэмжээнээс эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна. Монголын тамирчид Универсиадаас медаль авч чадаагүй ч гэсэн дэлхийн орнуудтай адил энэхүү том наадамдаа тамирчдаа бэлтгэн оролцуулах, тамирчид хувийн амжилтаа ахиулах, олимпийн оноого нэмэх зорилготой оролцож байна.

Энэ удаагийн наадмаас эхлэн Монголчууд анх удаагаа уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрлүүдэд оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан