Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Олимпод бэлтгэх үндэсний хороог ойрын үед хуралдуулах нь зүйтэй гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт спортын салбарынхан болон холбоодын удирдлагатай ажил хэрэгч уулзалт хийлээ. Сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, спортын байнгын хорооны даргын хувиар энэ салбарынхантай уулзаж, тухайн үед тавьж байсан олон асуудал нааштай шийдэгдсэн болохыг уулзалтад оролцогчид дурдлаа.

Энэ удаагийн уулзалтаар Токио-2020 олимпын бэлтгэл ажлын хүрээнд тулгамдсан асуудал болон бусад нэн даруй шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээний талаар салбарынхны саналыг сонслоо.

Токио 2020 оны олимпод анх удаа багийн жүдо бөхийн төрөл нэмэгдэж байгаа. Тиймээс Үндэсний шигшээ багийн болон массажистын орон тооны асуудал, бэлтгэл хийх нэгдсэн өөрийн гэсэн баазтай болох, тамирчдын эрүүл мэнд, витаминжуулалтын асуудлыг салбарынхан хөндөж байна.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Олимпод бэлтгэх үндэсний хороог ойрын үед хуралдуулах нь зүйтэй. Энэ хуралд төсөв мөнгө, орон тоо, эм бэлдмэлийн асуудлаа тооцоотой, гарц шийдэлтэй нь оруулахыг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Тавигдсан төсвийн мөнгийг жижиг тэмцээн уралдаан зохион байгуулаад дуусах биш харин үлдэцтэй, нэн шаардлагатай ажил арга хэмжээнд зарцуулахыг санууллаа. Олимпын өмнөх жил учраас үүнд чиглэсэн ажил арга хэмжээнд яамны зүгээс түлхүү анхаарч ажиллана гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан