Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн Нэгдүгээр сургуулийн сургалтын менежерүүдийг ажлаас нь чөлөөлжээ

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн нийтийн албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Тодруулбал, Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү, Н.Манлай нарын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт шалгалт хийхэд дараах зөрчил тогтоогдсон юм.

Сургалтын менежер Д.Даваасүрэн нь

-Мэдүүлгийн "Орлого" хэсэгт гэр бүлийн гишүүний цалин, бусад 2 иргэний хамт өмчилж байсан Сүхбаатар дүүрэг дэх сууцны өөрт оногдох хувийг худалдан борлуулсны орлогыг мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн харилцах данс, картын дансны үлдэгдлийг "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах данс болон төлбөрийн данс, картын үлдэгдэл" хэсэгт дутуу мэдүүлсэн.

 Сургалтын менежер Ц.Цэрэнхүү нь

-Мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг дэх 57 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, Хан-Уул дүүрэг дэх 25 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, гэр бүлийн гишүүний бусад 3 иргэний хамт өмчилдөг Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцыг мэдүүлээгүй.

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Лексус 470 маркийн автомашиныг “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн банк дахь дансны үлдэгдлийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт  дутуу мэдүүлсэн.

Сургалтын менежер Н.Манлай нь

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг дэх 48д байрны зоорийн давхрын автомашины зогсоолыг “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй нь Авлигын эсрэг хуулийн10.2-т /.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй/ заасныг тус тус зөрчсөн байна.

Хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү нарыг Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т/ нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах/ заасны дагуу тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн.

 Н.Манлайд мөн хуулийн 13.8.3-т /зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах/ заасны дагуу сарын цалингийн 30 хувийг гурван сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

1 Сэтгэгдэл
АТГ-ынхны хөрөнгө орлогын мэдүүлгийг хэн шалгадаг юм бол?!
Хамгийн их уншсан