Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Македоныг НАТО-д элсүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа

 

Македоныг НАТО-д элсүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа

НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын гишүүн улсууд өчигдөр /2019.02.06/ Македоныг гишүүнээр элсүүлэх баримт бичигт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажууллаа. Брюссель хот дахь НАТО-ын төв байранд болсон гарын үсэг зурах ёслолд НАТО-ын гишүүн 29 улсын төлөөлөгч болон 30 дахь гишүүнээр элсэж буй Македоны Гадаад харилцааны сайд Никола Дмитрова нар оролцжээ.

Холбоотнууд энэхүү баримт бичгийг баталснаар Македоныг НАТО-д элсүүлэх үйл явцыг ирэх долдугаар сар гэхэд дуусгасан байх болно гэж үзэж байна.

Улсын нэрийн маргаантай асуудлаас болж Македоныг НАТО болон Европын холбоонд элсэхэд нь Грек улс хориг тавьсаар ирсэн билээ.  Учир нь Македон хэмээх нэр нь Грекийн түүх соёлтой салшгүй холбоотойн дээр нэгэн мужийнх нь нэршилтэй давхацдаг учир түүх, үнэт зүйлсээ тусад нь байлгах үүднээс улсынхаа нэрийг өөрчлөхийг Грекийн Засгийн газар 28 жилийн өмнөөс шаардсан байдаг.  Югослав 1991 онд задарснаар Грекийн хойд хэсэгт байрлах хоёр сая гаруй хүн амтай тус улс Македон хэмээх нэртэйгээр тусгаар тогтнож байжээ. Өнгөрсөн зун тус улс Грекийн Засгийн газартай зөвшилцөлд хүрч, улсынхаа нэрийг өөрчилснөөр олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр болсон. Тус улсын нэрийг “Хойд Македонийн Бүгд Найрамдах улс” болгон өөрчлөхийг Засгийн газар болон Парламент нь зөвшөөрснөөр Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан, нэрээ өөрчилсөн.

НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Балканы хойгт орших Македон улс НАТО-д элссэн нь түүхэнд тэмдэглүүштэй чухал үйл явдал юм гэжээ. Сүүлийн жилүүдэд Балканы хойг дахь ОХУ, Хятадын нөлөө нэмэгдэж, хөрөнгө оруулалтыг ихээр хийх болсон билээ. Түүнчлэн Македон улс нь Европын холбоонд гишүүнээр элсэх яриа хэлэлцээрийг эхлүүлээд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан