96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Н.Төгсцогт хүрэл медалийн болзол хангалаа

Лондонгийн олимпод зодоглож байгаа манай багийн хамгийн отгон гишүүн, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Медалийн төлөө Узбекийн залуу тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлсэн тэрбээр тоглолтын эхний үед нэг оноогоор ялагдсан ч хоёр, гуравдугаар үед илүүрхэн тоглож 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялснаар Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан болж байна. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох боломжтой юм. Түүний дараагийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоиан юм. Мөнгөн медалийн төлөөх тоглолт наймдугаар сарын 10-нд орон нутгийн цагаар 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт болно.
Лондонгийн рингэнд эх орноо төлөөлж буй Монголын ширэн бээлийтнүүдээс 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Монголын цагаар 9-ний үүрээр 05.00 цагт рингний эзэн орны тамирчин Том Стокертэй хүрэл медалийн төлөө тоглох юм.

0 Сэтгэгдэл