Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Эрдэнэс-Тавантолгой” ХК ногдол ашгаа ч өгнө, том төсөл хөтөлбөрөө ч хэрэгжүүлнэ

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ногдол ашгаа ч өгнө, том төсөл хөтөлбөрүүдээ ч хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-тавантолгой” ХК 2018 онд 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ ашгаасаа иргэдэд ногдол ашиг өг, байгалийн баялгийн үр шимийг хүртээх нь зөв гэсэн чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэгдсэн юм.

Бэлэн мөнгө тарааж байхаар төмөр замаа барь, сургууль цэцэрлэг барь гэсэн саналууд /шүүмжлэлүүд/ олон нийтийн сүлжээнд нэлээд явж байна.

Тэгвэл компанийн хуулиар хувьцаат компани ногдол ашиг өгөх ёстой. Тиймээс ард иргэд, ААН-үүдийн мэдлийн 15 хувьд /14.8/ ашгаас хууль дүрмийн дагуу тооцож, ногдол ашиг хуваарил гэсэн чиглэл Засгийн газрын тэргүүн өгсөн байна.

Цэвэр ашгаас хөрөнгө оруулалт ба бусад шаардлагатай зардлуудаа хасаад хэдийг ногдол ашигт хуваарилах уу гэдэг саналаа компани өгснөөр ТУЗ ба хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийдэх юм.

Дашрамд хэлэхэд, ногдол ашигтай хамааралгүйгээр томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр ЭТТ компани бизнес төлөвлөгөөндөө тусгасан байгаа аж. Тухайлбал,Тавантолгой-гашуун сухайт чиглэлийн төмөр замыг гүйцээн барина, ханги мандал чиглэлд шинээр төмөр зам барина.

Гашуун сухайт болон Ханги мандал чиглэлд тус бүр авто зам барина, нүүрс угаах үйлдвэр, орон сууцны хотхон,конивейр, усан хангамж зэрэг олон төслүүдийг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Мөн цаашид хими коксын үйлдвэр, цахилгаан станц гээд цогцоор нь харж төлөвлөсөн. Энэ бүхнийг ЭТТ компани дан ашгаараа хийх боломжгүй бөгөөд олон улсын биржид IPO гарган, хөрөнгө босгохоор төлөвлөсөн. УИХ, Засгийн газраас ч ийм чиглэл өгсөн. Тиймээс ногдол ашиг өгсөн ч гэлээ том төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдгийг олон нийт ойлгох нь зөв юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан