Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ЭМГЭНЭЛ

Бидний журмын нөхөр, хамтран зүтгэгч Сономжид овогтой Мөнхбаатар өвчний улмаас хорвоог орхиж, хүнд гарз тохиолоо.

Талийгаач С.Мөнхбаатар нь 1956 оны 6 дугаар сарын 6-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрснөөс хойш насан эцэстлээ нутагтаа амьдран, төмөр зам, авто тээврийн салбарт машинист байцаагчаар тасралтгүй 30 гаруй жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн юм.

Тэрбээр Дорноговь аймгийн Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан намыг үүсгэн байгуулалцаж, 1990 онд Зөвлөлтийн цэрэг нутаг буцахад нь цувааг хаан байгаль орчны сүйтгэлийг хэвэнд нь оруулахыг шаардан суулт хийсэн төдийгүй 1994 онд П.Жасрайн Засгийн газрын эсрэг улс төрийн өлсгөлөнд биеэрээ оролцсон тууштай зүтгэлтэн байлаа.

Түүний хүчин зүтгэлийг үнэлэн Эрх чөлөөний одон, Тусгаар тогтнолын одон, ойн медалиуд, салбарын хүндэт цол тэмдэг, “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Талийгаач С.Мөнхбаатарын шударга, хөдөлмөрч, хүнлэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

2 Сэтгэгдэл
Mongol erchuud maani arai l bogino naslaad bna uu daa. 60 hurelgui esvel 60 dunguj garaad l yavchih yum.
Ардчилалын партизанууд цөөрсөөр л... Эд ч гавьяатай л хүмүүсдээ. Төр хэзээ ойлгох юм болдоо. Гэтэл Чимэд гуай нарын боловсруулсан ҮНДСЭН ХУУЛЬ-ийг зочид буудалд амарч 76 хоног тансаглачдаад бараг баатарууд мэт аяглаж 70 сая төгрөг авсандаа. Өнөөгийн эрхтэн дархтан,алдартангууд бүгд л ардчилал... /энэ хүмүүс/-н ач гэдгийг ойлгодог болов уу???... УУЧЛААРАЙ...
Хамгийн их уншсан