Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хүүхдийн мөнгө нөхөн олгохгүй

 

Нэгдүгээр сард хүүхдийн мөнгө авдаг зарим хүүхдийн мөнгө орохгүй байна гэх гомдол их байгаа. Ээжүүд харъя халамжийн байгууллагаасаа хүүхдийн мөнгө авч  хүүхдийн мөнгө ямар шалтгаанаар орохгүй байгааг тодруулахад “санхүүжилт дууссан. Дөрөвдүгээр сард нөхөж олгоно” гэх хариу өгчээ.

Тэгвэл энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс тодруулахад “Манайх нэг сард 912 мянган хүүхдэд буюу нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байна. Санхүүжилт ч сард 912 мянган хүүхдэд олгохоор орж ирж байгаа. Сүүлийн үед амьжиргааны үнэлгээгээ дахин хийлгэх хүсэлт иргэдээс маш их ирж байгаа. Үүнээс шалтгаалаад хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд 912 мянгаас бага зэрэг давж байна. Тэгэхээр санхүүжилттэй холбоотой ч асуудал бий. Өмнөх үнэлгээ буруу хийгдсэн бол тухайн айл хүүхдийн мөнгө авах ёстой 80 хувийн босгонд хүрсэн гэсэн үнэлгээ авч хүүхдийн мөнгө авах тохиолдол ч байна. Зарим хүүхдийн мөнгө орохгүй байгаа нь дахин үнэлгээ хийж байгаатай холбоотой. Дахин үнэлгээ хийгээд амьжиргааны төвшин 80 хувиас дээш байвал хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Түүнээс хэвийн журмаар олгогдож байсан хүүхдийн мөнгийг олгохгүй байна гэсэн асуудал байхгүй” гэсэн юм.

Мөн 2016 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олгох шийдвэр гарсан бөгөөд үлдсэн хүүхдүүдэд 2019 онд нөхөж олгоно гэж байсан билээ. Тэгвэл энэ шийдвэр цуцлагдаж, хүүхдийн мөнгө нөхөж олгохгүй байхаар болжээ. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй байх журам гаргасан байсан. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан