Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
     Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо

Нийгэмд эерэг зөөлөн аргаар гоо сайхнаар дамжуулан хүмүүнлэгийн бодлогыг дэлгэрүүлэх, энх тайван амар амгаланг тогтоох зорилгыг агуулж байдгаараа аливаа сайхан бүсгүйн тэмцээн онцлогтой, өргөн цар хүрээтэй болдог соёлын арга хэмжээ юм. 
“Алунгоо эх" төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг 2018 онд зохион байгуулсан.

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилго бүхий тус тэмцээний анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорч 2019 оны гуравдугаар сарын 6-17-ний өдөр БНХАУ-д зохион байгуулах “Mrs International World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. 
Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа А.Дэлгэрцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамнаас “БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЭЛЧ”-ээр батламжилж, батламжийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулан өглөө. 


Тэрээр, “Ээж хүн хамгийн хүчтэй, үр хүүхдийнхээ төлөө хамгийн их санаа зовнидог, хамгаалахын тулд хамгийн ихээр тэмцэж чаддаг. Тийм хүчирхэг бас сайхан эмэгтэйн төлөөлөл олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх гэж байгаад баяртай байна. Хүүхэд хамгааллын элч болон дуу хоолойгоо хүргэнэ гэдэг маш чухал. Олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгааллын асуудалд татах, уриалан манлайлах, бодит ажил өрнүүлэх, нөлөөлөхөд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ. 
Мисс А.дэлгэрцэцэг, “Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний нэг гол онцлог нь хүмүүнлэгийн үйлийг чухалчилдаг. Тэр утгаараа тэмцээнд явахаасаа өмнө болон ирсэнийхээ дараа одонтой ээжүүдийг уриалахаас эхлээд нөлөөллийн олон арга хэмжээ хийх болно. Хүүхэд хамгааллын элч болно гэдэг том хариуцлага” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан