Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
      “Зуун билэг” сургуульд сайдын тушаал хамаагүй юу

 

БСШУС-ын сайдын  “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг өөрчлөн баталсан. Ингэхдээ Нийслэлийн сурагчдын 2 дугаар улирлын амралтыг

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног

  VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног байхаар тогтоож өгсөн. Энэ тушаалын ачаар томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй буурсан учир эцэг, эхчүүд төдийгүй мэргэжлийн байгууллагынхан талархалтай хүлээж аваад байгаа.

Гэвч энэхүү тушаал зарим сургуулийн удирдлагад хамаагүй, хамааралгүй бололтой юм. Тодруулбал, 2002 онд үүсгэн байгуулагдсан анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг гэгддэг “Зуун билэг” бүрэн дунд сургуулийн сурагчдын амралт өнөөдрөөр дуусч сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Зургаагаас дээш буюу ахлах ангийнхны хичээл өнөөдрөөс эхэлсэн бол ирэх долоо хоногоос бага ангийн сурагчдынх нь хичээл эхлэх юм байна. Уг нь бол тус сургуулийн “Сургуулийн дотоод дүрэм, журам”-ын 2.2 Сургалтын үйл ажиллагаа хэсгийн 2.2.1-т “Сургалтын үйл ажиллагаанд хүчин төгөлдөр үйлчилж буй бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь, бүрэн дунд боловсролын стандарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц, зорилго зорилтыг баримтлан ажиллана” гэжээ. Санаатай ч юм шиг, санамсаргүй ч юм шиг эл үйлдлийнх нь талаар БСШУСЯ-ны ЕББГ-ын суурь, бүрэн дунд боловсролын стандарт, хөтөлбөр арга зүй хариуцсан мэргэжилтэн Чимэдлхамаас тодруулахад “Ийм зүйл байж болохгүй. Нийслэлийн Боловсролын газарт мэдэгдэж арга хэмжээ авахуулах болно” гэв.

Хэд хоногийн өмнө НМХГ-аас ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийх явцад Хан-Уул дүүрэгт байрлах Улаанбаатар хот дахь Олон улсын дунд сургууль, Улаанбаатар хот дахь Америк ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатарын Бритиш сургууль /British school of Ulaanbaatar/-иуд нь мөн адил салбарын сайдын  А/747 дугаар тушаалыг зөрчиж сургалт хүмүүжлийн ажил явуулж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Дээрх сургуулиудын үйл ажиллагаанд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажилласан билээ. Яг үүнтэй адил  салбарын сайдын тушаалыг нохой хуцахын дайтай хүлээж авч буй дээрх сургуульд ч гэсэн зохих арга хэмжээг нь авна гэж найдъя.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан