Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Крилл, Монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл мэндэллээ

Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан крилл болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, эцэг эх, эрдэмтэн багш нарт зориулан эрхлэн гаргалаа.
“Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь хос бичгээр хүүхэд залууст зориулан гарч байгаа монголын анхны тогтмол хэвлэл юм.
Төр засгаас монгол бичгийн хэрэглээний талаар удаа дараагийн шийдвэрүүд гарч , монгол бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвхи санаачилга гарган ажиллахыг бүх шатны байгууллагуудад уриалж байгаа.
Иймд тус сэтгүүл нь хүүхэд залуучуудад мартаж болшгүй үндэсний өв соёл, зан заншил, монгол ахуй, уламжлалын талаар таниулж, тэдний хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөө үзүүлэх юм. 
Хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь монгол хүүхэд, залуусын унших дуртай тэдний оюуны хэрэгцээг хангасан оюунлаг, эрдэмлэг сэтгүүл болох зорилт тавьж байгаа ажээ. Хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээлэл сайтай, танин мэдэхүйн, мэргэжлийн түвшинд хийгдсэн сонин, сэтгүүл бага байгаа бөгөөд интернетийн хяналтгүй хэрэглээний улмаас хүүхдүүд, насанд хүрэгчдийн мэдээллийг уншиж, буруу үлгэр дууриал авах болсон. Ийм цаг үед хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь үнэтэй хувь нэмэр оруулах болно гэж үзэж байгаа юм.


1000 гаруй жилийн түүхтэй монгол бичгийн тухай, Хэл иргэншилийн дээд сургуулийн оюутан, Франц Улсын иргэн Стив Моррелийн: Монгол бичиг хүнд их энерги, эрч хүч өгдөг нэртэй ярилцлага, Уран бичээч Д.Батбаярын тухай “Тэнгэрийн бичиг амилуулагч” хөрөг нийтлэл, калиграфи буюу уран бичлэгийн тухай нийтлэжээ.  Мөн “Алтан сургаалийн дээжис” буланд оюуныг нээгч Оюунтүлхүүр, Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн “Гурамсан сүлжээ сургаал”-аас оруулсан нь хүүхэд залуучууд оюуны их ухаарал өгөх юм. 
“Өв соёл” буланд хуур урлаач Д.Дэмчиггаравын “Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш, өв соёлоо сэргээн амьдруулах гэсэн мөрөөдөл минь” ярилцлага, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зургийн тухай “Өвгөн хуурч”-ийн нууц, “Говийн домог” киноны тухай олон сонирхолтой бүтээлүүд нийтлэгджээ. Түүнчлэн монголын олон “Авъяаслаг хүүхдүүд” –талаар хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл онцолсон байна. Эрдэмтэн, зохиолч Б.Ренчингийн “Монгол хэл” шүлэг, хүүхдийн яруу найргийн наадмын шагналтан авъяаслаг найрагч хүүхдүүдийн бүтээлээс сэтгүүл онцлон танилцуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан