Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Эцсийн зогсоол” эрчээ алдахгүй бололтой

Анх хоёр жилийн өмнө эхэлсэн аймшгийн киноны давалгаа ойрын жилүүдэд эрчээ алдахгүй бололтой. Тодруулбал алдарт "Final Destination" буюу "Эцсийн зогсоол" аймшгийн кино дахин шинэчлэгдэн хийгдэхээр болжээ. Одоогийн байдлаар шинэ "Эцсийн зогсоол"-д яг юуны тухай өгүүлэх нь тодорхойгүй байгаа ч "Хөрөө" (Saw) киноны зохиолыг бичсэн Маркус Данстэн ба Патрик Мелтон нар ажиллах нь батлагджээ. Тиймээс үзэгчдийг айлгах тал дээр мэргэшсэн тэд биднийг огт уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болох юм. 

Анх 2000 онд нээлтээ хийж байсан энэхүү кино нь нийт таван ангитай бөгөөд New Line Cinema кино компанийн хамгийн амжилттай кино төслүүдийн нэг байсан юм. "Эцсийн зогсоол" франчайз нь New Line Cinema кино компанид нийт 665 сая ам.долларын орлого оруулж байжээ.

Жеймс Вонгийн найруулсан эхний ангийн үйл явдалд үхлээ урьдчилан харж, үүнээс зайлсхийхийг хичээж буй залуусын тухай өгүүлдэг. Харин шинэ ангийн гол баатрууд энэ удаад үхлийг хуурч чадах болов уу?

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан