БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“АЛТАН ӨД” наадмын эзэд тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өндөрлөлөө. Энэ жилийн наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрөлд шилдгүүдийг шалгаруулжээ.
Ингээд оны шилдгүүдээр:
- Д.Давааням "ИЛЖИГНИЙ УРАЛДААН"
- Э.Ариунболд "ЭМСГҮЙ ЭРС"
- Д.Батсайхан "ТЕАТРЫН ХИЛ ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ"
- Д.Хүрэлбаатар "УУЛС ДАВСАН ХАРГУЙ"
- Т.Баянсан "ХАРАНХУЙ ХУТГА"
- Н.Сүхдорж "ӨНДӨР ХӨХИЙН УНАГА"
- Х.Нямхишиг "ХӨХ ЦЭГЦГИЙ ЖИРГЭНЭ"
- Ж.Батцэцэг "ТУСГААР ТОГТНОЛЫН ТОВЧООН" бүтээлүүдээрээ тус тус "ЦОМ" хүртлээ.
Мөн МЗЭ-ийн шагналаар Д.Жаргалсайхан , Ц.Галбадрах , Н.Бадамжав , С.Баттулга , Д.Батмэнд , Б.Ганбаатар , Да.Жаргалсайхан , Ц.Оюундэлгэр , Г.Төрмөнх , Б.Урангоо , Л.Содномдорж , Ч.Эрдэнэбаатар нар шагнагджээ.
1 Сэтгэгдэл
Хатанбаатар
Д.Даваанямын номыг уншихад хамгийн их авъяас нь ёгт үлгэрч болох байсан байх гэж эрхгүй бодогдоно. /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч , яруу найрагч Ч.Дагвадорж/ “Илжигний уралдаан” номноос өнөөгийн нийгмийн зэврүүн өнгө улам тодорч шинэ маягийн ёгтлол цаг цагт байх ёстой төрөл гэдгийг зохиогч бүтээлээрээ баталжээ. Донж маяг, хэлбэр хийцийг зохиогч тун яггүй олсон тул үлгэр бүр нь хурц хэллэгтэй, наанаа инээдтэй, цаанаа егөөдөлтэй байх юм. Хүүхдүүд ч томчууд ч уншаад шүлэг бүрээс нь санаа авахаар цаг үеэ юунаас илүү таньж мэдэхээр болсон нь “Илжигний уралдаан” номын үнэ цэнэ орших ажээ. /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, доктор, профессор До.Цэнджав/
2021.11.20
























