Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ОУИМ Д.Эрдэнэбилэг чансаагаа +6 пунктээр ахиулжээ

 

Шинэчлэгдсэн рейтингээр манай 31 тамирчин шинээр FMJD ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсоор нэрээ данслуулсан байна. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болсон блиц, рапид тоглолтын УАШТ-ий дүнд олон улсын чансаа боджээ.

Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор нийт тамирчдаа манлайлсан бөгөөд энэ нь дэлхийд №65-д эрэмбэлэгдэх амжилт юм. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогдсон “Лишуй Опен 2018” олон улсын тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа +6 пунктээр ахиулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг Голланд улсад амьдарч, тэндхийн лигт тоглож буй ДДХМ Н.Мөнхтуяа 2079 оноогоор тэргүүлж, 15 настай СМ Б.Мишээл 2062, 12 настай ДМ Н.Лхагвадолгор 2060 оноогоор удаалжээ.

Олон улсын тэмцээнд идэвхтэй оролцдог улсуудыг чансаагаар ангилахад Монгол Улс нээлттэй ангилалд 16 дугаар байр, эмэгтэй ангилалд есдүгээр байрт тус тус бичигдлээ.

Уг чансаагаар Монголын даамчдаас шинээр олон улсын цол хүртсэн тамирчин хараахан гарсангүй. Хэдий тийм ч “Лишуй Опен 2018” тэмцээнээс СМ Б.Мишээл эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолны 1 балл, ДДХМ Э.Хүслэн эрэгтэйчүүдийн Дэлхийн даамын холбооны мастер цолны 1 баллыг тус тус биелүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан