Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам 60 дахь жилдээ болж байна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын хүүхдийн  ордонтой хамтран жил  бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо. Харшийн сүлд модны наадмын нээлтэд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан хүрэлцэн ирж, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэв.

Харшийн сүлд модны наадмыг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэлсэн үгэндээ “Сурлага хөдөлмөрөөрөө манлайлж, авьяас билгээрээ тэргүүлэн , анги хамт олон, сургуулийн хүүхэд багачуудаа манлайлдаг  хүүхэд бүрийн зорин ирэх  дуртай шинэ жилийн баяр бол” Харшийн сүлд модны наадам” билээ. Түүхийн он тооллоор жарныг туулж, 2019 оны босгон дээр ирж байгаа энэхүү сүрлэг наадмын эрхэм хүндэт зочид нь хүүхэд багачууд та бүхэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр улс орны хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа урамжуулах, тэднийхээ авьяас билэг, сурлага хөдөлмөрийг дэмжих зорилгоор “Харшийн сүлд модны наадам”-ыг тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Ирээдүйдээ та бүхэн эх орноо жолоодож, эрдэм авьяасаараа дэлхийд гайхагдаж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлж, ур ухаан, оюун бодлоо чилээн, олон түмнийхээ итгэлийг даасан манлайлагч, хөдөлмөрч хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгож байв. Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай.

Харшийн сүлд модны наадмыг анх 1958 онд зохион байгуулж байжээ. Өнөөдрийг хүртэл 60 жил тасралтгүй хүүхэд багачуудынхаа өмнө тоглогдсоор байгаа нь энэ баярын үнэ цэнийг тодотгож байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан