Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“МОНГОЛ БУУЗ” Америкийн зах зээл дээр

АНУ-ын Оакланд хотод 2012 онд нээгдсэн “Евро Ази” рестораныг О.Баттулга гэр бүлийнхээ хамт ажиллуулдаг аж. 2 жилийн ѳмнѳѳс тэрээр “Монгол бууз” брэндийн бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл дээр гаргах мѳрѳѳдлѳѳ ярьж байсан бол өдгөө ажил хэрэг болгочихсон явна. Бууз, банш, мантуун бууз үйлдвэрлэх зориулалттай тоног тѳхѳѳрѳмжөө Alibaba.com оос хайж, Хятадын Шинжаанд захиалан хийлгэжээ. Харин савалгааны уутны зураг дизайныг ѳѳрѳѳ гаргаж сүүлийн үеийн “pvc” материалаар Тайваньд захиалж хийлгэсэн байна. Тоног тѳхѳѳрѳмжүүдээ тээвэрлэн авчирч угсрах, сав баглаа боодлоо хэвлүүлж авчруулахад нэлээд мѳнгѳ бас цаг хугацааг зарцуулжээ. Зориулалтын том хѳргѳгчийг нь нэг итали мэргэжилтнээс гадна зургаан монгол залуу бүх угсралтын ажлыг нь хийж гүйцэтгэснээр “EuroAsia frozen food” үйлдвэр 2018 онд ашиглалтад оржээ.

Нэгэнт Америкийн зах зээл дээр гаргаж байгаа болохоор бүтээгдэхүүнийхээ чанарт сайн анхаарч хамгийн үнэтэй америк гурил, антибиотик тариагүй ангус үхрийн мах, хѳлдѳѳгѳѳгүй fresh, Калифорнид ургасан fresh vegetables болон Австрали хонины махаар хонин бууз, тахиа ногооны банш, монгол маягаар амталсан бѳѳрѳнхий мах, мантуун бууз зэргийг үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн байна.

Contra Costa country health department буюу FDA FOODLAB аар бүтээгдэхүүнийхээ орц найрлагаа тодорхойлуулж, шинжлүүлснээр зах зээлд худалдаалах албан ёсны зѳвшѳѳрлѳѳ авч баталгаажуулсан байна. Ингэж л монгол хоолны амтыг америкчуудад мэдрүүлж амтшуулах хүсэл мѳрѳѳдѳл нь биеллээ олж. Түүний үйлчлүүлэгчдийн 60 хувь орчим нь Тѳвдүүд байдаг гэнэ.

Үйлдвэрээ нээж бүтээгдэхүүнээ борлуулахдаа монголчууд олноор амьдарч байгаа доорх хаягуудад худалдах цэгээ нээжээ. “New World Market” \5641 Geary Blvd, San Francisco, CA 94121\, “Pacific Coast Food” \7263 Greenback Ln, Citrus Heights, CA95621\ дээрх хаягуудаас гадна Сан Франциско болон Сакраменто хотуудын “Орос дэлгүүр” үүдээр худалдаалагдаж байгаа юм байна. Тэд алсдаа монголчууд олноор суурьшсан бусад хотуудад ч тээвэрлэн хүргэж зарах зорилготой байгаа аж.  Удахгүй болох “Шинэ жил”-ийн баяр болон уламжлалт “Цагаан сар”-ын баяруудаар Америкийн зах зээл дээр нэвтэрч буй Mонгол бууз, баншаа худалдан авч дэмжээрэй хэмээн монголчуудаасаа хүсч байсныг энд уламжилъя. Монгол брэндийн бүтээгдэхүүн Америкийн зах зээл дээр гарч орон зайгаа эзлэхэд монголчууд бидний дэмжлэг, энэ бүтээгдэхүүнийг худалдан авах, бусдад түгээж туслах байх болно. Дашрамд сонирхуулахад тэдний тухай АНУ-ын нэгэн сэтгүүл онцолж нийтлэл гаргасан байдаг юм билээ. 

1 Сэтгэгдэл
би одоо жигнүүрийн бизнесс нэвтрүүлэх үү хогоо хийнээ
Хамгийн их уншсан