Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа. “Улаанбаатар-Гурван тэс сум-Улаанбаатар” чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ А.АЛТАНЗУЛ АЗИЙН АШТ-ИЙ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД КАТАЛОГ ХЭВЛЭНЭ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ Хойд бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
"Эрдэнэс тавантолгой" компани ирэх онд ногдол ашиг хуваарилна

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ ИРЭХ ОНД НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 41,3 сая тонн нүүрс борлуулсны 33,3 тонныг нь экспортолжээ. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны эцэс гэхэд түүхэндээ анх удаа 13 сая тонн  нүүрс экспортод гаргахаар байгаа юм. Тиймээс нүүрсний борлуулалт буурсан гэдэг мэдээлэл ташаа, харин зөвхөн тээвэрлэлтийн тоо цөөрсөн гэдгийг УУХҮЯ-ны эх сурвалж хэлж байна.

 

“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа тул аудитлагдсан тайлан дээр үндэслээд тус компанийн ТУЗ шийдвэр гаргаж, ирэх оны дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийн ногдол ашиг хуваарилах ажээ. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2511000 хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд нийт хувьцааны 14.4 хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд, 85 хувийг нь Засгийн газар эзэмшиж байна.

1 Сэтгэгдэл
Bandi.Bud Batdelger.Tvwshinjargal Tvwshinjargal.Odonchimeg Tvwshinjargal Urangoo Tvwshinjargal.Bolorshimeg Tvwshinjargal Hureltogoo nariin tsenher ygaan huwitsaani dansiig shalgaj uguuch.
Хамгийн их уншсан