Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
14 настай Анна Щербакова аваргуудыг тоосоороо буллаа

 

Өнгөрсөн өдрүүдэд болсон ОХУ-ын уран гулгалтын АШТ тус улс эмэгтэйчүүдийн уран гулгалтыг дахиад арав, хорин жил эзлэнэ гэдгийг харуулсан тэмцээн боллоо. Тэмцээнийг Загитова, Медведева нарын өрсөлдөөн болно гэцгээж байсан ч 14 настай “дааганууд” тэднийг тоосондоо булаад одлоо. 

Улсын аварга болсон Анна Щербакова 14 настай, мөнгөн медальтай Александра Трусова 14 настай, хүрэл медалийн Алена Косторная 15 настай  гээд бодоод үз. ОХУ-ын уран гулгалтын түүхэнд анх удаа Тутберидзегийн шавь нар бүх медалийг хураан авсан юм. Гэхдээ тэд олон улсын насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох эрх байхгүй байгаа. 

2009 оны УАШТ-д 12 настай Аделина Сотникова түрүүлж, 12 настай Лиза Туктамышева үзүүрлэж байсан удаатай ч тэр үед Орост насанд хүрсэн сайн тамирчин байхгүй байлаа. Харин одоо байдал өөр. Олимпийн аварга, дэлхийн хошой аварга хоёр супер эгч нь тэдэнтэй өрсөлдсөн билээ. Тэгэхээр асуудал ур чадварт биш 14 настай охидын бие махбодь ямар ч хүнд үсрэлт, эргэлтийг 18-25 насны бүсгүйчүүдээс илүү хөнгөхөн хийж байгааг харуулж байгаа юм. 

Улсын аваргын эхний 3 байрны тамирчид насны хязгаарт ороод сарын дараа болох Европын аварга, 3 сарын дараа эхлэх ДАШТ-д оролцож чадахгүй. Гэхдээ Трусова, Косторная, Щербакова нар насанд хүрэгчдийн тэмцээнд ороод эхлэхээр Загитова, Медведева нар яахыг хэлэхэд бэрх. Энэ маягаар бол эмэгтэй тамирчдын хувьд уран гулгалтын оргилд зогсох хугацаа нь маш богино болох дүр зураг харагдаж байгаа юм. Ганц, магадгүй 2 улирал тэргүүлэн гялалзаад л дороос гарч ирэх шинэ охинд ялагдана. Тэр нь бас 2 жил түрүүлээд дахиад нэг өсвөрийн тамирчинд шахагдаад байх уу. Тэгвэл тэдэнд гэмтлээ эдгээх, бага зэрэг амраад авах цаг байтугай ялалтаараа бахархаад суух мөч ч байхгүй болно гэсэн үг.

ОХУ-ын УАШТ
Эмэгтэй 

1. Анна Щербакова – 229,78
2. Александра Трусова – 229,71
3. Алена Косторная – 226,54
4. Станислава Константинова – 212,92
5. Алина Загитова – 212,03
6.  Софья Самодурова – 209,77
7. Евгения Медведева – 205,90
8. Анна Тарусина – 205,16
9. Анастасия Губанова – 203,76
10. Анастасия Гулякова – 202,63

1 Сэтгэгдэл
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Хамгийн их уншсан