Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МЧБХ-ны удирдлагууд ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтнүүдээ мөнгөн шагналаар шагналаа

 

О.Насанбурмааг 25 сая төгрөгөөр шагнав

Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт/12.22/ “Мераж” клубийн ресторанд боллоо. Шинэ жилийн арга хэмжээнд МЧБХ-ны удирдлага, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, шүүгчид оролцов. 

Шинэ жилийн үеэр 2018 оны Унгарын нийслэл Будапештэд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, гавьяат тамирчин О.Насанбурмааг 25 сая төгрөгөөр шагнасан бол хүрэл медаль хүртсэн ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагналаа. Мөн Жакартагийн Азийн зуны спортын наадмын аварга гавьяат тамирчин Э.Бэхбаярт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэцэгт хоёр, хүрэл медаль хүртсэн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг нарт нэг, Бухарестэд болсон 23 хүртэлх насны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа нарт хоёр, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаад хоёр, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхцэцэгт 1.5, залуучуудын олимпийн наадмын хүрэл медальт Т.Оюун-Эрдэнэд 2.5, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонжаргалд 1.5, хүрэл медальт Б.Эрдэнэсувдыг нэг сая төгрөгөөр шагнасан юм. 

2018 оны шилдгийн шилдэг дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар 1.5, шилдэг дасгалжуулагч гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайханд нэг сая, шилдэг олон улсын шүүгч Л.Ганзориг, шилдэг улсын шүүгч Д.Урианхай нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулав. Түүнчлэн МЧБХ-ны удирдлагууд ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтнүүдээ мөнгөн шагналаар шагнасан юм. 

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчид шинэ жилийн үеэр ДБНХ-ны олон улсын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байгаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сургагч багш, Украин улсын иргэн Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Щацких нарт дурсгалын зүйлийг гардууллаа.

2019 онд Монголын чөлөөт бөхийн тамирчдын хувьд өндөр хариуцлагатай жил хүлээж байгаа бөгөөд Астанагийн ДАШТ-ээс “Токио-2020” зуны олимпийн наадмын олон эрх авч, медалийн арвин ургац хураахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: МЧБХ

1 Сэтгэгдэл
Овоо доо.гэвч З.Дүвчин.А.Энхээ.Ц.Баярсайхан 3 яах аргагүй шилдэгт багтах дасгалжуулагчдыг үлдээсэн нь харамсалтай.
Хамгийн их уншсан