Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙН ҮЕД БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны нийгмийн хөгжлийн мэргэжилтэн ноён Есүкэ Тажима болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. 


Тус уулзалт нь Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг албан ёсоор эхлүүлэхээс өмнөх уулзалт юм. Төслийн хүрээнд нийт 2 сургууль, 5 цэцэрлэгийг Баянзүрх, Сонгино хайрхан, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт шинээр барих ба 8 сургууль, 18 цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүргүүд болон Алтай, Говьсүмбэр, Сайншанд суманд хийж гүйцэтгэнэ. Мөн сургалтын шинэчлэгдсэн хөтөлбөрийг эцэслэн дуусгаж, түүнд дагалдах сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах юм. 
Энэ удаагийн уулзалтаар ирэх оны төлөвлөгөөг батлах, санхүүжилтийг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2019 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт шийдвэрлэж, төслийг нэгдүгээр сардаа багтаан албан ёсоор нээхээр тохиролцлоо. Үүний дараа ажлаа шуурхайлах хэрэгтэйг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан зөвлөсөн юм. 
Тус уулзалтаар мөн Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах төслийн талаар ярилцлаа. Мастер төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгүүд байгуулагдаж ажил эрчимтэй явж байгааг энэ үеэр онцоллоо..

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан