Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Илбэчин С.Билэгт 100 саяын эзэн боллоо


Олон сарын турш үргэлжилсэн "Авьяаслаг Монголчууд-3″ шоуны эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр өндөрлөж, ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Түүний финалын шатны үзүүлбэр асуудал дэвшүүлсэн, нийгэмд дулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлж, олон нийтийн уриалсан нь үзэгчдээс хамгийн олон санал авахад хүргэсэн болов уу.  Ийнхүү гурав дахь удаагийн 100 сая төгрөгийн эзнээр илбэчин С.Билэгт тодорч, дэлхийд монгол хүний авъяас чадвар, түний хэлсэнчлэн үр дүнгүй хичээл зүтгэл нь дэлхийг гайхшруулах биз ээ. Тус шоуны хоёрдугаар байранд Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар орсон юм. Харин гуравдугаар байранд 116 хамтлаг шалгарсан юм.

Илбэчин С.Билэгт “Авьяаслаг Монголчууд” шоуны  шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзэн.нгэхдээ илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм. Түүнийг үзэгчид хүмүүст баяр баясал бэлэглэх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн, Улаанбаатар хотын гудмаар явж, таарсан хүн бүртээ өөрийн илбээ үзүүлдэгээс нь гадна  “Илбэ намайг сонгосон" нэвтрүүлгээр нь  андахгүй.

Тэрбээр сүүлийн нэг жил урлаг, спорт, улс төр гээд бүхий л салбарынхныг гайхшируулсан илбийн үзүүлбэрүүдээ өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулсан билээ. С.Билэгт 26 настай. Одоогоос долоон жилийн өмнө илбэ үзүүлэх болсон аж.  Түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах.  Залуу хүн мөрөөдөлтэй  байх хэрэгтэй гэдэг дээ. Тэрбээр  энэ жишгээр урагшилж яваа бүтээлч нэгэн. Бизнесийн менежментийн чиглэлээр сургуулиа төгссөн болоод ч тэрүү өөрийгөө илэрхийлэхдээ их сайн гэгддэг юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан