П.Наранбаяр: БЗС-д 300 орчим тэрбумын зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн
Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
М.Энхцэцэг: Дулааныг хэмжиж, Та хэрэглэсэн дулааны төлбөрөө л төлдөг болно
Маргааш "Хуульчийн Про боно-2025" өдөрлөг болно
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН АЖЛАА ӨГӨХ ХҮСЭЛТ ГАРГАВ
zovdoo
sprt ev negdel shudarga ursuldun!!!uuchlaarai!!uls oronoo huivaldaanii uur bolgoh heregt ner holbogdson sunduig ene ariun gazraas zailuulah heregtei!!shudarga es zyitei baicgaaya!!
Монголын үндэсний үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр/12.12/ боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
- “Азийн хүүхдүүд” олон улсын өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг томиллоо. Тус наадам нь 2019 оны 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд ОХУ-ын Сахалин мужид зохиогдох бөгөөд 8 спортын төрөл/уран гулгалт, гүйлтийн цана, цанатай харайх, хоккей, биатлон, сноубоард, шорт трек, уулын цана/-өөр 20 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцох юм.
- Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 15 спортын төрлөөр АНУ-ын Сан Диего хотноо зохиогдоно. Тус наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар томилогдов.
- ОУОХ-ноос МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэм нь Олимпийн Харти болон Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж буй тухай баталгаажуулсан захидалтай танилцав. Уг захидалд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор батлагдсан МҮОХ-ны дүрэмд тодорхойлсон байгаа санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонхи байх шаардлагыг хангасан болохыг дурдаад холбогдох хүмүүст ОУОХ-ны албан ёсны байр суурийг мэдэгдэж, энэхүү тайлбарыг хүргүүлэхийг санал болгов.
Одоогийн мөрдөгдөж буй дүрмийн дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын 3 төлөөлөгчид тус бүр санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хэрэв МҮОХ-ны гишүүдийн хурлаар Олимпийн төрлийн спорт холбоодын 1 төлөөлөл нь 3 санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, дүрэмд өөрчлөлт оруулан батлуулах ба ОУОХ-нд дахин илгээж баталгаажуулах журамтай болохыг мэдэгдэв.
МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгууллаа.
- МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар өөрчлөлт оруулав.
- МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2018 оны 11 дүгээр сард Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргалаа. Уг хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар тогтов.
2 Сэтгэгдэл
2018.12.19
2018.12.14