Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Ардчиллын анхны 13-ын нэг  С.Амарсанаад хүндэтгэл үзүүлэв

Монголын Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан АНУ-д ажиллаж амьдарч суугаа хэсэг залуусын зүгээс Монголын Ардчиллын анхны 13-ын нэг, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаад хүндэтгэл үзүүлэв.

С.Амарсанаа нь Монголын Ардчилсан хувьсгалын анхны Ерөнхий зохицуулагч гишүүдийн нэг, “Ардчилал” сонины эрхлэгчээр ажиллаж байсан юм. АНУ-д байгаа түүнд хүндэтгэл үзүүлсэн Э.Эрдэнэбилэг, Б.Амгаланбаяр нар нь 1990 оны ардчилсан хувьсгалд МУИС-ийн оюутан, Монголын Оюутны холбооны гишүүний хувиар идэвхитэй оролцож байсан залуус ажээ.

Энэ талаар С.Амарсанаа өөрийн фейсвүүкт, “1990 оны Ардчилсан хувьсгалд 19-20 нас ч хүрээгүй байхдаа идэвхтэй оролцож байсан Э.Эрдэнэбилэг, Б.Амгаланбаяр нарын залуу, дүү нар маань намайг зорин ирж хүндэтгэл үзүүлэн хамтдаа нэг орой халуун дотно яриа өрнүүлэн 29 жилийн ойгоо сайхан тэмдэглэлээ. Дүү нар 1960 -аад оны бидний үеийнхний хамгийн бишрэн шүтдэг "Битлз" хамтлагийн гэрэл зургийн цомог бэлэглэлээ. Ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байж, аж амьдрал нь улам өөдлөн дэвжих болтугай” хэмээн ерөөж байгаагаа нүүр хуудсаараа дамжуулан уламжилсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан