Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
”Universal Soldier-4” дэлгэцнээ 11-р сард гарна

Жан Клод Ван Дамм, Дольф Лундгрен, Скот Адкинсон нарын тоглосон “Универсал цэрэг -4” буюу "Universal Soldier: Day Of Reckoning" 11-р сарын 30-нд АНУ-ын кино театруудаар гарч эхлэх ажээ. "Magnet Releasing" кино компаний энэ киноны төсөв 11,5 сая доллар бөгөөд 3D форматттай.

Тодруулга

Анхны “Универсал цэрэг”-ийг 1992 онд Роланд Эммерих  авч байсан бөгөөд 23 сая долларын төсөвтэй кино АНУ-д 36 сая доллар цуглуулж байсан билээ. Монголд анх видео уншигч орж ирээд байсан тэр үед олон олон залуучуудын үзэх дуртай кино байсныг зарим нь санаж байгаа нь лавтай.

“Универсал цэрэг-2”-ыг 1999 онд 45 сая доллар зарцуулан авсан ч АНУ-д л гэхэд ердөө 10,7 сая доллар цуглуулж байв. Үүний дараа Ван Дамм, Лундгрен хоёрыг оролцуулаагүй хоёр ч удаагийн сиквелийг телевизийн сувгуудад зориулсан форматаар авч байсан.

“Универсал цэрэг- 3” –ыг 14 сая доллараар авсан бөгөөд энэ удаад Ван Дамм, Дольф Лундгрен хоёр хоёул тоглосон ч гэлээ дийлэнх орнуудад зөвхөн DVD форматаар гарч байсан юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан