Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
2018 оны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд и-баримт зайлшгүй шаардлагатай

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас эцэг, эхчүүд, оюутан суралцагчдад хандан сургалтын төлбөрөө төлсөн нөхцөлд сугалааны дугаартай төлбөрийн баримтаа сурч буй сургуулиасаа заавал авахыг анхааруулжээ. Энэ нь тухайн суралцагч сургалтын төлбөрөө төлсний нотолгоо болохоос гадна хөнгөлөлт эдлэх юм байна. Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24.6-д "Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн баримтаар нотлож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ" гэж заажээ.

Үүний дагуу 2018 оны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлд и-баримт зайлшгүй шаардах тул сургалтын төлбөр төлсөн тухай бүрдээ и-баримтаа авч байхыг анхааруулжээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан