Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр таалал төгсчээ

Нэрт удирдаач, Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Намсрайжавын Бүтэнбаяр өнөөдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо.  Тэрээр 1951 онд Улаанбаатар хотод төрж, 1964 онд ХБДС, 1972 онд Ленинград хотын Хөгжмийн дунд сургууль, 1977 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг эрдүү хийлч мэргэжлээр, 1990 онд симфони удирдаачийн мэргэжлээр төгсөн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нэгэн байлаа. Тэр цаг мөчөөс эхлэн Монголын урлаг соёлын салбар тэр дундаа Монгол Улсын Филармонид тасралтгүй 28 жил ажиллахдаа өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц арга барил, орон зайгаа тод дархлан бий болгож чадсан үе залгамжилсан нэрт удирдаач, авьяаслаг зохион байгуулагч, чадварлаг сурган хүмүүжүүлэгч байсан юм. Түүгээр ч зогсохгүй дэлхийн болон Монголынхоо хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэгэн байв.

1 Сэтгэгдэл
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Хамгийн их уншсан