Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ДУУЧИН НАКИГИЙН “WONDER” ДУУНЫ КЛИП ЦАЦАГДЛАА

 

Сүүлийн үед Монголын хөгжмийн ертөнцөд хамгийн их хит болоод буй дуучин МУГЖ Ариунаа, МУГЖ Сарантуяа, Төрийн соёрхолт Болд, Ука, Цэлмүүн, Хишигдалай, “Камертон”, “Гурван охин” зэрэг олон хамтлаг дуучдын уран бүтээл дээр ажилласан Нацагаа буюу хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Наки өөрийн бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа билээ.

Тэрбээр энэ сарын 18-нд “Wonder” нэртэй шинэхэн дууныхаа клипийг олны хүртээл болгожээ.

Энэхүү дууны үгийг Gabriel бичсэн бол дууны хөгжмийн найруулгыг өөрөө хийж, хөгжмийн продюсерээр нь ажилласан байна. Харин тус клипийг “Exa Studio”-ийн хамт олон бүтээжээ.

“Wonder” дууны клипэнд түүний үзэсгэлэнт гэргий тоглосон бөгөөд хайртай хүнтэйгээ хийсэн аяллаа уран бүтээл болгосон гэдгээрээ онцлог болжээ.

Хайртай хүнтэйгээ аялна гэдэг дэндүү нандин.

Наки эхнэртэйгээ хоёулаа Азийн орнуудаар аялж байхдаа өөрсдийнхөө бичлэгийг аван баримтжуулаад явсан байна. Тэд хамтдаа олон улс орнуудаар аялсан дүрснүүдээ нийлүүлэн, олон гайхалтай зураглалыг клипэндээ багтаажээ.

Хайртай хүнтэйгээ аялна гэдэг дэндүү нандин. Амьдрал өөрөө аялал. Энэхүү клипээр “Хайртай хүнтэйгээ амьдралын бүхий л зүйлийг хамт туулъя, хамтдаа дэлхийн хамгийн сонирхолтой, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялацгаая” гэх санааг илэрхийлэхийг хүссэн байна.

“Wonder” нь гайхалтай хайрын дурсамж шингэсэн, гэгээлэг уран бүтээл болжээ. Тийм ч учраас “Wonder” буюу “Гайхамшиг” гэж нэрлэсэн байх.

…Бидэнд байгаа мөрөөдөл хязгааргүй

Энэ хорвоог хамт туулах хүсэл юм

Чи намайг дэрлээд би чамайг тэврээд

Хамтдаа нар жаргах зуур дуулах энэ дуунд

Хайраа чи баяртай бол би ч баяртай

Чамайг гомдоосон мөч гунигтай

Нүдэн дээр чинь

Уруул дээр чинь

Хүзүүн дээр чинь үнсье… /”Wonder” дууны үгний хэсгээс/

Накигийн шинэхэн уран бүтээлийг хүлээн авна уу.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан