Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“U-23”-ЫН ДАШТ-Д ОРОЛЦСОН ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮД ГРОЗНЫЙД ЗОДОГЛОНО

Чечений анхны ерөнхийлөгч Ахмат Хаджи Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Ахмат” цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотод болно. Бухарестэд болсон “U-23”-ын ДАШТ-д оролцсон Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг маань тус тэмцээнд оролцохоор Москвагаас шууд Грозныйг зорьж байна. Эндээс Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Т.Мөнгөншагай нар нэмэгдэн Чеченьд багийнхантайгаа нэгдэнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо, ОХУ-ын шигшээ багтай хамтын ажиллагааны хүрээнд “U-23”-ын баг тамирчдаа энэ тэмцээнд оролцуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Ахмат” клубээс гадна Монгол, Азербайжан, Узбекистан, Кыргызстан, Европын шигшээ багууд өрсөлдөх юм. 
Тэмцээний шагналын сан өндөр бөгөөд түрүүлсэн баг 75 мянган ам.долларын шагнал хүр бол дэд аварга 45000, гурав 22.500, дөрөв 15000, тавдугаар байр 7500 “ногоон”-ы шагнал хүртэнэ.

1 Сэтгэгдэл
huts anhni eronhiilogch djohar dudaew gar barisan aawiin huu shuu
Хамгийн их уншсан