Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
"Мандухай сэцэн хатан" киноны хөгжмийг бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлнэ

Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино "Мандухай сэцэн хатан" дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил өнгөрчээ. Энэхүү түүхт ойг тохиолдуулан уг киноны хөгжмийг ирэх сарын 22, 23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Норовбанзад, Баттөмөр, Түвшинжаргал, Банзрагч, Хөөмэйч Сундуй зэрэг гоцлоочид оролцон Жамъянгийн Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байжээ. Уг киноны хөгжим давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут дуурьсдаг байна.

Энэ удаагийн тоглолтод кинонд оролцсон жүжигчид, уран бүтээлчид уригдан оролцож, киноны зураг дүрс дуу хөгжим хэрхэн бүтэж яаж уялдан бүтээгдсэн талаарх яриа өрнөж, хөгжим дүрсээ хослуулан харж сонсох боломж бүрдүүлэх нь.

1 Сэтгэгдэл
Гайхалтай.Сонор болон мэлмийгээ мялаая.
Хамгийн их уншсан