Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОГЧИД ТОГТМОЛ ЦАЛИНТАЙ БОЛОХ НЬ

Зүүн Азийн ХБХ-ны Зөвлөлийн хуралд оролцохоор Тайвань улсад хүрэлцэн ирсэн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар үндэсний шигшээ багийнхантай уулзаж, ирэх оноос бүх тоглогчдыг тогтмол цалинтай болгоно гэдгийг дуулгалаа.

Шигшээ багийн тоглогчид сард 800,000 төгрөгийн цалинг жилийн турш авч, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байхаас гадна тэмцээн уралдаанд амжилттай оролцвол нэмэгдэл урамшуулал авч байхыг нэмж онцлов.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хэдийгээр хоёр тоглолтод хожигдсон ч агуулгаар муу байсангүй. Бид энэ эрчээрээ улам хичээж 2019 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнийг давах хэрэгтэй. Түүний тулд МХБХ боломжтой бүхнээр тусална” гэж хэлээд Хонгконгтой хийх тоглолтод нь амжилт хүслээ.

Мөн энэ тэмцээний үр дүнгээс үл хамааран шигшээ багт 25 сая төгрөгийн урамшуулал олгох юм. Гадаад дотоодын туршлагатай дасгалжуулагчдыг шигшээ багт ажиллуулж, хилийн чанадад бэлтгэл сургуулилалт, тоглолт хийх боломжоор нь хангаж, тогтмол цалинжуулахад манай шигшээ багийнханы чадвар, амжилт өсөх нь дамжиггүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан