Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Манай эрэгтэйчүүдийн шигшээ ба финалд өрсөлдөх эрхгүй боллоо

 

Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөж байгаа Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр талбайн эзэн Тайванийн багт хожигдлоо. Тоглолтын эхний найм, 10 дахь минутад Тайванийн турк гаралтай довтлогч Онур Доган манай хаалганд гоол оруулсан юм. Талбайн эзэд ийнхүү эхний 10 минутад хоёр гоолтой болж, давуу байдалтай болж ирсэн. Гэвч манай залуус хоёрдугаар үед сэргэж, 62 дахь минутад Н.Цэдэнбал нэг гоол хийсэн юм. Үүнээс хойш “Талын хөх чононууд” хичээсэн ч дахин гоол оруулж чадсангүй. Энэ тоглолтод манай залуус тэнцэх юм уу, заавал хожих даалгавартай байсан юм. Учир нь, манай залуус эхний тоглолтод Хойд Солонгосын шигшээд хожигдсон. Тиймээс өчигдөр талбайн эздийг заавал хожих даалгавартай гарсан ч 2:1-ээр хожигдлоо. Одоо манай залуус энэ сарын 16-ны өдөр Хонгконгийн шигшээ багтай тоглоно. Өчигдрийн тоглолтод Хойд Солонгос Хонгконгтой 0:0-оор тэнцээ хийжээ.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан шигшээ багийн залуус Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан ч финалд өрсөлдөх эрхгүй боллоо.

ДҮН:

  1. Хойд Солонгос – 4 оноо /1 хожил, 1 тэнцээ/
  2. Хонгконг – 4 оноо /1 хожил, 1 тэнцээ/
  3. Тайвань – 3 оноо /1 хожил, 1 хожигдол/
  4. Монгол – 0 оноо /2 хожигдол/

“Талын хөх чононууд” сүүлийн тоглолтод Хонгконгийг хожсон ч хэсгийн сүүлд бичигдсэн хэвээр үлдэж, ирэх жил мөн эхний шатнаас өрсөлдөөнийг эхлүүлэхээр боллоо. Гэхдээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан манай залуусын хувьд томоохон туршлага болж байна. Тэд өнгөрөгч есдүгээр сард өөрийн талбайдаа Макао, Умард Марины арлуудын багийг хожиж, Гуамтай тэнцээ хийснээр Тайваньд өрсөлдөх эрхийг авсан билээ. Сүүлийн хэдэн жил Герман дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хийж буй манай залуус энэ жил түүхэн ялалтуудыг авсан нь энэ билээ. Хэдийгээр Тайваньд хоёр тоглолт хийж, ялагдал хүлээсэн ч одоо дахин нэг тоглолтыг хийнэ. "Талын хөх чононууд"-ын ур чадвар улам ахиж байгааг тоглолтуудаараа харуулсаар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан