Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАНАЙ ДОЛООН ОХИН СУРАГЧДЫН АЗИЙН АШТ-Д ОРОЛЦОНО



Чөлөөт бөхийн сурагчдын (13-15 нас) охидын Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 15-16-нд Японы Сайтама мужийн Фүжими хотод болно. Манай улсаас 42 кг-ын жинд Г.Хандармаа, 46 кг-д Б.Хишигсүрэн (хоёул Баянхонгор), 50 кг-д Б.Хулан (Женко), 54 кг-д Т.Алтжин (БТСДуС), 58 кг-д Б.Марал, 62 кг-д Э.Одзаяа (хоёул Женко), 66 кг-д А.Даваажаргал(Налайх, SJ клуб) гэсэн долоон тамирчин дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Б.Нямбаяр нарын удирдлага дор оролцохоор болжээ. Түүнчлэн олон улсын шүүгч Б.Эрдэнэболд тэмцээнийг дэнслэнэ. Манай тамирчид өнгөрсөн долоо хоногт Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд хүч үзсэн юм. Үүний дараа Цүй хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд охид маань тэндээс сурагчдын Азийн АШТ-д зодоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан