Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ОЮУН УХААНЫ АКАДЕМИЙНХАНД ЭНЭТХЭГЭЭС САНАЛ ТАВЬЖЭЭ

 

Монголын оюун ухааны академид Энэтхэгийн хамгийн томд тооцогддог сургалтын төвөөс хамтран ажиллах санал ирүүлжээ.

Австрали, Герман, Малайз, Энэтхэг, Непал, Кени болон Ойрхи Дорнодын улс оронд 300 салбар, хоёр сая гаруй суралцагчтай Энэтхэгийн хамгийн том сургалтын төвийнхөн Монголын оюун ухааны академийн оюуны хөгжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамтран ажиллах санал тавьсан байна.

Монголын оюун ухааны академиас хараахан хариу өгөөгүй байгаа аж. Түүнчлэн тус академийнхан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх "Нарны хаан хүүхдүүд" тусгай цэцэрлэгт нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын оюун ухааны академи болон Монголын спорт өрөлтийн холбооны хөтөлбөрөө үнэ төлбөргүй нэвтрүүлж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахаас гадна багш нарыг нь бэлтгэн хүүхдүүдийг хөгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлэх санамж бичгийг албан ёсоор үзэглэсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан