Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГУУД БЭЛТГЭЛИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

 

1 / 15

Монголын хөлбөмбөгийн нас насны шигшээ багт зориулсан шигшээ багийн бэлтгэлийн баазын, ногоон талбайн нээлтийн үйл ажиллагаа Төв аймгийн нутагт боллоо.

Бэлтгэлийн баазын, ногоон талбайн нээлтэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багууд Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатыг давсан, охидын 16 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөн хоёр хожил авсан, 40-өөс дээш, 50-иас дээш насны ахмадын шигшээ багууд Ази номхон далайн орнуудын Мастеруудын тэмцээнээс хос алтан медаль авсан тус тусын арвин их амжилттайгаар хүрэлцэн ирэв.

Дөрөв дүгээр сард барилгын ажил нь эхлэж, ес дүгээр сард бүрэн дууссан ногоон талбайн нээлтийн тууз хайчлах ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны зөвлөлийн гишүүн М.Болд, Б.Болдбаатар, Ж.Хишигжаргал, Б.Гансүх, эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ, 16 насны охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч нар болон талбайн ажлыг гүйцэтгэсэн “Дэрэн наран” ХХК-ий төлөөлөл н.Бор, Төв аймгийн ХБХ-ны нарийн бичгийн дарга С.Гантөр, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч Д.Төрбат, 19 насны охидын шигшээ багийн ахлагч Г.Цолмон нар оролцлоо.

Бэлтгэлийн талбайн нээлтэд оролцсон нас насны шигшээ багийнхан өөрсдийн бэлтгэлийн талбайдаа анхны мөрөө гаргаж, бэлтгэл, хөгжөөнт тэмцээн, нөхөрсөг тоглолтуудыг мөн хийсэн юм. Тодруулбал 40+, 50+ насны ахмадын шигшээ багууд, охидын 19 нас, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг “Шигшээ багийн өнөө үе ба ирээдүй” уриан дор 6-8 насны 30 хүүхэдтэй тоглолт хийсэн юм. Үе үеийн шигшээ багийнхан бэлтгэл сургуулилалтаа базааж, үеийн үед шигшээ багийнхандаа өвлүүлэн үлдээх ногоон талбай дээр Монголын шигшээ багуудын олон олон ялгуусан амжилтын эхлэл суурь тавигдах нь гарцаагүй.

Бэлтгэлийн талбайг бүтээн босгоход гар бие оролцсон “Дэрэн наран” ХХК, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар , Төв аймгийн ХБХ-ны хамт олонд гүн талархал илэрхийлье. Ногоон талбайн ажлаар эхэлсэн үндэсний шигшээ багуудын бэлтгэлийн баазын ажил дараа дараагийн жилд Монголын есөн насны шигшээ багийнхны байрлан бэлтгэл хийх, олон улсын багуудыг хүлээн авах бүрэн боломжтой цогцолбор болон сүндэрлэнэ гэдгийг хөлбөмбөг сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна. “Талын хөх чононууд”-ын хийморь сүлд үргэлж өөдөө байж, хөгжөөн дэмжигчдийн минь уухайн түрлэг тасрахгүй байх болтугай.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан