Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Судалгаанд хамрагдах хүүхдүүдийг БҮТ сонгоно

Боловсролын үнэлгээний төв 2016 онд анх удаа Монголын СӨНХ-ийн  /Сургуулийн өмнөх насны хүүхдийн/ хөгжлийн үзүүлэлтийг нас тус бүрээр тогтоосон нь сургуулийн өмнөх боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг, томоохон ажил болсон юм. Сургуулийн өмнөх нас тус бүрээр хүүхдийн хөгжлийн улсын хэмжээний үзүүлэлт гарснаар багшид хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулах боломж бүрдсэн билээ. Ийнхүү цэцэрлэгийн багш нар хүүхэд бүрийг аль чадамжаараа давуу байгаа, аль чадамжид нь анхаарч ажиллахыг оношлох хэрэгсэлтэй болсон. Судалгаанд аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн нийт цэцэрлэг хамрагддаг. Өмнөх жилүүдэд багш бүр ангийнхаа 10 хүүхэд тутмаас нэг хүүхдийг сонгож судалгаанд хамруулдаг байсан бол энэ жил Боловсролын үнэлгээний төвөөс судалгаанд хамрагдах хүүхдийг сонгоно. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түүвэр судалгаа 2018 оны 12-р сарын 03-наас 2019 оны 01-р сарын 18-ныг дуустал улсын хэмжээнд явагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан