96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Эгэлээс эгэл их аваргадаа баярлалаа

“Ороод ир”. Тийм ээ хэрвээ Булган аймгийн төвийн сургуулийн багш Ш.Эрдэнэ-Очир энэ үгийг хэрэгтэй үед нь хэлээгүй бол Н.Түвшинбаяр их спорт руу өнгийж харчихаад л буцах байсан биз. Аварга маань үүнийгээ байнга хүлээн зөвшөөрч багшдаа үргэлж мөргөж залбирдаг гэдэг. Зүүдэнд нь” чи наад азаргаа барахгүй бол олимп гэж яриад яахын” гэж хэлчихээд буцах багш Н.Түвшинбаярт заяасан Булганчууддаа талархах нь зүй.
Аавынхаа нэрээр дуудуулж олимпын дэвжээнд гарна гэдэг хүүгийн хувьд бахархал. Ард нь 2.7 сая хүн уухай түрэн өндийхөд нь өндийж хазайхад нь түшиж суугааг зөнгөөрөө мэдэрч буй тамирчин байна гэдэг хариуцлага бас хамгийн том бахархал.
“Спорт гэдэг өөрөө залуу нас. Тиймээс сүүлчийн олимп гэсэн бодлоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа” хэмээн аварга маань ярилцлагадаа онцолж байсныг санаж байна. Тийм ээ сүүлчийнх ч гэлээ, аварга маань аваргаараа л төрдөг гэдгээ бататгаж чадлаа. Монгол гэсэн нэрээ зүрхэндээ “сийлээд” Олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирсан шигээ хос медальтан гэх алдарыг мөн л анхдагч нь болж чадлаа. Тэр чадлаа.
Монгол түмэн хүүгээрээ бахархаж, бас бардаж чадлаа. 2006 онд авсан хөлийн гэмтлээ ялах гэж тамирчин хүнээс л гарах тэвчээр зааж чадсан хүүдээ баярлалаа. Олимпын аваргыг өвөртөө эрхлүүлж, хүн байх ухааныг зааж загнаж бас хүмүүжүүлсэн Найдан гуайд баярлалаа.
“За Түвшээ минь тавхан даваад олимпын аварга боллоо. Цагаар бол 25 минут шүү. Чиний жинд чамаас илүү тамирчин алга. Эх орныхоо нэрийг бодсон ч чи амжилт үзүүлж чадна. Ар гэрийн чинь бүх асуудлыг шийднэ” гэж хэлээд зоригжуулж чадсан Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа.
Тамирчин хүн л тамирчин хүнийхээ зовлонг мэдэрнэ. Лондонд хамтдаа хөлс дуслуулан харж суусан жүдочиддоо баярлалаа.
Азийн цээжинд Монгол гэдэг энэ л цөөхөн хүн олимпын аваргатай, цаашид ч аваргатай л байна гэдгээ жүдогийн татамид бататгаж бас “онгирч” чадсан их аваргадаа Монгол түмэн нь талархаж байна шүү.

0 Сэтгэгдэл