Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хөлбөмбөгийн охид нэг хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүлэв

 

Азийн хөлбөмбөгийн холбооноос 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг өнгөрөгч долоо хоногт Тайланд, Вьетнам, Ливан, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсад зохион байгууллаа.

Ливаны Бэйрут хотод Австрали, Хонгконг, Ливан, Монголын баг өрсөлдөж хоёр баг цааш өрсөлдөх эрхийг авлаа.

Урьдчилсан шатны “А” хэсэгт багтсан Монголын охидын баг өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Ливаны багтай хийж 4:0-оор хожигдлоо. Манай охид эхний тоглолтод Австралид 18:0-оор хожигдсон ч хоёр дахь тоглолтод Хонгконгийг 1:0-оор хожин түүхэн ялалт байгуулсан юм. Анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдсөн охидын баг нэг хожил, хоёр хожигдолтойгоор тэмцээнээ дуусгалаа.

Монголын охидын шигшээ баг багтсан “А” хэсгээс Австрали, Ливаны багууд 2019 оны дөрөвдүгээр сард Тайландад болох финалын шатанд өрсөлдөх эрхийг авлаа. Мөн Иран, Мьянмар, БНСУ, Узбекстан, Непал, Вьетнамын багууд цааш шалгарсан. Эдгээр багууд дээр Тайланд, Япон, БНАСАУ, БНХАУ-ын багууд нэмэгдэх юм.

Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ багийн ихэнх тоглогчид 16 хүртэлх насных бөгөөд тэдний хувьд түүхэн нэг хожилтойгоор Ливаны тэмцээнийг өндөрлүүллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан