Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Оюу Толгойн гүний уурхайд гал гарчээ

Оюу Толгой компанийн гүний уурхайд 15-ны өглөөний 9:30 цагийн орчимд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан байна.

Тус ослын талаар  “Ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ба дарааллын дагуу түргэн шуурхай ажилласаны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад аливаа бэртэл, гэмтэл аваагүй болно.

 

Энэ цаг мөчид бид ослын шалтгаан тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажилласаар байна” гэж ОТ мэдээллээ.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар аврах ажиллагаа 11 цаг үргэлжилсэн байна.

Оюу Толгой нь одоогоор баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байгаа бөгөөд Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ хүдрийн биет нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог юм.

Оюу Толгойн  гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж байгуулахаар зорьж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан