Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Кёкүшюзан:Харүмафүжигийн өмнөөс Таканоивагийн нэхэмжилсэн мөнгийг нь би төлье

Японы сүмогийн 70 дахь их аварга ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж албан ёсоор зодог тайлаад хэдхэн хонож байна. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ А.Баасандоржийг зодож танхайрсан гэх үйлдлийнхээ төлөөсөнд зодог тайлж, хоёр улсыг донсолгосон шуугианыг намжаасан. Гэвч сүмо бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан эл үйл явдлыг Таканоива Баасандорж Харүмафүжи аваргаас 675 сая төгрөг нэхэмжилснээр сэдрээж орхив. Нэхэмжилсэн төлбөрөө хоёр тэмцээн өнжсөн, сэтгэл санааны хохирол, эмнэлгийн болон замын зардал хэмээн тайлбарласан нь олон хүний дургүйцлийг хүргээд байна.

Харин энэ талаар Японы хэвлэлүүдэд "Энэ бол хэтэрхий их хэмжээний мөнгө байна. Харүмафүжигийн талаас авч үзвэл хэргээ хүлээж мөн цагдаа болон Сүмогийн холбоонд өөрийн мэдэх бүхнээ хэлсэн учраас энэ хэргийг хаасан. Хэрэв Таканоива үнэхээр хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсч байгаа бол Харүмафүжи ч мөн адил бууж өгөхгүй байх. Таканоива болон Харүмафүжигийн харьцаа маш дотно байсан төдийгүй Таканоива Харүмафүжиг 'Ахаа' гэж дууддаг байсан. Энэ нь Таканоивагийн хүсч байгаа зүйл биш харин түүний ард хэн нэгэн ингэ гэж шаардаад байх шиг байна. Тэр хүн нь магадгүй Таканохана байх" гэсэн таамаг дэвшүүлсэн мэдээллүүд явж буй.

Ээдрээтэй гэмээр энэхүү үйл явдлын бас нэгэн гол баатар нь Кёкүшюзан Д.Батбаяр болж хувирав бололтой. Учир нь, тэрээр Японы телевизэд “Би энэ сүмогийн замд монголчуудыг түүчээлснийхээ хувьд хариуцлагаа ухамсарлаж Харүмафүжигийн өмнөөс Таканоивагийн нэхэмжилсэн мөнгийг нь төлье. Монгол бөхчүүд муудалцах муухай. Та хоёр маань эвлэрэх ёстой” гэх утгатай зүйлсийг ярьжээ. Харин эл үйлдлийг нь сүмо сонирхогчид жүжиг тавилаа хэмээн үзэж буйгаа цахим хуудсаар илэрхийлсээр байна.

3 Сэтгэгдэл
ene tolgoigooroo murguldsuur baigaad mangar bolson hun yumuu
MUNDAG SETGELTEI HVN YUMAA.EGCHDEE NEG TUSLAARAI
Тэгэж байгаа бол төлүүлчих кёкүшюзанд ямар мөнгөгүй гэх биш. Ми Энхболдтой хамтарч газрын наймаа их хийсэн,мөнгө бий бий.
Хамгийн их уншсан