Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Орон нутгийн авто тээврийн төвүүдийг шинэчилнэ

                                                                                                             Архангай аймгийн авто тээврийн төв

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг  “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд  авто буудлын үйлчилгээний цогцолборын төлөв байдал, стандарт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Архангай, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Төв Дорноговь аймгийн авто тээврийн төвийн дарга нар болон Баянзүрх зорчигч тээврийн төв, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга нар оролцсон байна.

Улс, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээний авто буудал, түүнийг төлөвлөх, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангахад тавих MNS6300:2011 стандартын шаардлагыг тогтоох юм. Ингээд зорчигч болон автобусны жолооч нарт иж бүрэн үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан барилга байгууламж, зам талбай бүхий үйлчилгээний цогцолборыг бий болгох ажээ. Тухайлбал, зорчигч урсгалын өдрийн дундаж тоо 3000 хүнээс дээш бол 1-р зэрэглэл, 1000-3000 бол 2-р зэрэглэл, 1 цагт 50-200 зорчигч урсгалтай бол 3-р зэрэглэл, 1 цагт үйлчлэх хүний тоо 50-аас дээш бол 4-р зэрэглэлд хамаардаг байна. Мөн зорчигчдод тасалбар худалдах техник хэрэгсэл, хүлээлгийн өрөө, тээшний аюулгүйн үзлэгийн техник хэрэгсэл, галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, цэвэрлэгээ, зарлал мэдээллийн техник хэрэгсэл, самбар, жолооч нарын амрах өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээний хэрэгсэл гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж.

Одоогоор Архангай, Увс аймгийн Автотээврийн төвийн барилга байгууламж ашиглалтад оруулжээ. Мөн энэ сард багтаж  Дорноговь, Хэнтий аймгийн авто буудал ашиглалтад орно. Харин Баян-Өлгий, Төв аймгийн авто буудлын барилгын зураг төсөл хийлгэх, суурийг нь тавьжээ.

Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран “Зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахад үйлчилгээний барилга, байгууламжийг технологийн дагуу буюу анх зураг төсөл хийгдэж эхлэхээс өмнө шат дараатайгаар шийдэх хэрэгтэй. Мөн деспетчерийн тогтолцоог бий болгож, зөв зохион байгуулах шаардлагатай байна”  гэв. Тэгээд  дээрх стандартын хэрэгжилтийг хангахад орон нутгийн нийт Автотээврийн төвийн дарга нар, зорчигч үйлчилгээний төвүүд онцгой анхаарч ажиллах үүргийг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан