Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хонины ноосноос ноолуур ялган авах технологи нутагшууллаа

Дэлхийн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нутагшуулж, Монгол хонины ноосноос ноолуурлаг ширхэгийг ялган, Австрали ноостой өрсөлдөхүйц ноосон болон ноолуурын холиотой пальто, бусад бүтээгдэхүүнийг Монголдоо анх удаа худалдаалах "Могол" брэндийн нээлтийн үйл ажиллагаа Улсын Их дэлгүүрийн 2 давхарт боллоо.

Хонины ноос нь халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, хөлс, чийгийг гадагшлуулдаг, эдэлгээ сайтай байгалийн гаралтай түүхий эд. Могол Ноос ХХК 2017 оноос эхлэн судалгаа туршилт хийн, Монгол хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч, нарийн утас ээрч, даавуу нэхэн, хонины ноосон пальто үйлдвэрлээд байна. Ийнхүү боловсруулалтын түвшин өндөр, зөөлөн чанартай, бүрзийлтгүй технологийг амжилттай гарган авч, пальтоны оёдлын үйлдвэрээ Япон, Итали, Солонгос, Хятад, Хонгконгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр өргөтгөн шинэчилж, 200 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Нээлтийн ажиллагаанд ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, ерөнхий захирал Ч.Эрдэнэбат нар оролцсон юм. Энэ үеэр брэндийн танилцуулга, загварын шоу боллоо. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан