Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
"Монгол туургатан”-д оролцох баг, тамирчдаа үдлээ

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо маргаашнаас эхлэн ирэх сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Олон улсын хүүхдийн спортын VIII наадамд Монгол Улсаа төлөөлөн 10 спортын төрөлд шигшээ багийн 216 тамирчин хүүхэд, 28 дасгалжуулагч, шүүгч болон албаны төлөөлөгчид оролцоно.

Үдэн гаргах ёслолын ажиллагаанд ЗГХА, БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц, Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга, Гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон бусад албаны хүмүүс оролцов.

"Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг нээж БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц үг хэллээ. Тэрээр "Энэхүү наадмыг өнгөрсөн жил бид эх орондоо зохион байгуулж, амжилттай оролцсон. Нийт тамирчиддаа өндөр амжилт хүсье. Дор бүрнээ хичээгээрэй!" гэж захив.

Мөн "Монгол туургатан” хүүхдийн спортын VIII наадамд оролцох багийн ахлагч О.Баттулгад төрийн далбаа гардууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан